"Дээлтэй монгол" уриалга

Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр ирэх өдрүүдэд болох гэж буйтай холбогдуулан Аймгийн залуучуудын холбооноос "Дээлтэй монгол" уриалгыг дэвшүүлээд байна.

     Аймгийн Залуучуудын холбооноос “Дээлтэй Монгол” хөдөлгөөнийг сайшаан дэмжиж, үндсэний  их өв, уламжлалаа хадгалан үлдээх зорилгоор сүүлийн гурван жил дараалан Улсын их баяр наадам болон цагаан сарын тэмдэглэлт өдрүүдийг Монгол дээлээрээ гоёх уриалгыг өрнүүлэн, нэгэн өдрийг Монгол дээлээрээ гоёж тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Анхдагч нутгийн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хамт олноороо үндэсний их баяр наадмаар Монгол дээл, хувцасаа өмсөж, Дэлхийд ганцхан монгол наадмынхаа өнгө жавхааг нэмж, монгол үндэстнийхээ соёлыг  түгээн дэлгэрүүлэх,  Монгол бахархлыг төрүүлэх, хойч үе хүүхэд залуучууддаа уламжлан  үлдээх чинхүү үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан идэвхтэй оролцохыг  уриалж байна.  

       Хоймор нутгийн зон олон та бүхэн бидний гаргасан энэхүү бүтээлч санаачлагыг маань дэмжин ажиллаж, үндэснийхээ хувцсаар гоёж оролцоно гэдэгт итгэлтэй байна.

    Дэлгэсэн тэрлэг шиг хоймор нутагтаа
 Дэнж хотойтол сайхан наадацгаая.
                   

 БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО