Монгол залуу хүний эрхэмлэх есөн зүйл

1.Би-Өөрийн авъяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр сууриа олно.

2.Би-Өөрийн бие бялдрыг хөгжүүлж “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөг болгоно.

3.Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан эд баялгийг буй болгоно.

4.Би-Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай, шударга байлгахын төлөө байна.

5.Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.

6.Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, “Гурван цагийн хэлхээс”-Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлийг буй болгон авч явна.

7.Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч-Бид бие биендээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.

8.Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай-Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.

9.Байгаль эхийн үр сад-Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.