МЭНДЧИЛГЭЭ

Булган аймгийн Залуучуудын холбооны мэдээллийн цахим хуудсанд хандсан эрхэм танд талархал илэрхийлье. Өдгөөгөөс нэгэн ерэний тэртээд анхдагч, алдартны өлгий Булган хангай нутагт маань “Үнэнийг дэлгэрүүлэгч хувьсгалч залуучуудын үүр” нэртэйгээр анхны залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсан байдаг. Залуучуудын байгууллага хэмээх  энэ их үйлс, уламжлалыг залгамжлан үргэлжлүүлж, даяарчлагдаж буй дэлхий ертөнц, мэдээллийн эрин зууны хөгжилтэй хэмнэл зохицон сэтгэж, өөрийн орон нутгийн залуучуудын нийтлэг эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэн ажиллаж, залуучуудын байгууллагын баялаг түүхийг үргэлжлүүлж байгаадаа бид бүхэн баярлаж байна.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээн дээр залуус бид өмнөх үеийн ариун нандин бүхнийг суралцаж, өдгөө залуусаа манлайлан, ирээдүй хойчдоо үлгэр дууриал болохуйц итгэл төгс, урам зоригтой ажиллаж, амьдрахыг эрмэлзэж байна.

Залуус бидний манлайлал, эх орны ирээдүйн хөгжил