БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2012 ОНЫ 1-р УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

НЭГ:  “ӨВЛИЙН ЗАГАСЧЛАЛ-2012”  АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Аймгийн залуучуудын холбооноос Монгол улсын хэмжээнд анх санаачлан 6 жилийн өмнө зохион байгуулж  эхэлсэн “Өвлийн загасчлал 2012” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Залуучуудын холбооноос Булган аймгийн Хялганат тосгоны “Өлзий тохой” гэдэг газар амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд Булган сумын 4, Хангал сумын 2 баг, Сэлэнгэ сумын 3 баг, Хялганат тосгоны 3 баг болон Эрдэнэт хотын 1 баг нийт 13  13 багийн 39 тамирчидаас гадна үзэгч сонирхогч 80 гаруй хүмүүс оролцсон байна.  01-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан тус тэмцээний үер  үзэгчдийн дунд “Хөл бөмбөг” тэмцээн, “Цасны сумо зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан.
Тэмцээнийг зохион байгуулсан газар нь аймгийн төвөөс 180 км зайд орших бөгөөд очих замын маршрут гарган Монгол орны 1921 оны Ардын хувьсгалын үеийн МХЗЭ-ийн залуу гишүүдийн 7 шөнө 7 өдөр байлдан тулалдаж явсан  “Дух нарсын тулаан”-ы гэрэлт хөшөө болон түүх дурсгалын газруудыг үзэж зарим дурсгалт газруудыг сэргээн засварлах талаар сум орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэн 2012 оны ажлын төлөвлөгөөнд тусган, эко аялал зохион байгуулах, орчин тойронг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулах ажлыг орон нутгийн залуучуудын салбар зөвлөлтэй хамтран хийхээр боллоо.

ХОЁР:  “ӨНДӨР ЭЭЖ” ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

ОУЭ-ийн баярыг тохиолдуулан аймгийн залуучуудын холбооноос 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Өндөр ээж” алдаршуулах арга хэмжээг 03-р сарын 08-ны өдөр Булган сумын өндөр  настан  Ч.Жадамба гуайд гардуулан өглөө. Түүний төрүүлж өсгөсөн 13 хүүхдүүд цөм улс нийгэмдээ ихийг хийж бүтээж яваа нэр хүндтэй бөгөөд одоо ач зээ 90 орчим түүний нас сүүдэр ч 90 гарч яваа гэхэд ануухан ажээ. Улсад 22 жил ажиллах хугацаандаа 5, 6-р таван жилийн гавьшгайч болж ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 он медалиар шагнагдаж байсан.   

 ГУРАВ: “ИРГЭНИЙ НИЙГМИЙН ГҮҮР” ТББ-ИЙН  УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймгийн гаралтай Эрдэнэт хотод оршин сууж ажиллаж амьдардаг олон залуучууд байдаг бөгөөд аймаг орон нутагтаа олон бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулдаг билээ. Энэ удаад аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгчид болон “Иргэний нийгэмийн гүүр” ТББ-ын гишүүдтэй хамтран чөлөөт уулзалт зохион байгуулж цасны хөл бөмбөг, сумо зэрэг тэмцээн зохион байгууллаа.     

ДӨРӨВ:  МАЛЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨН

            Өнгөрсөн жил аймгийн Залуучуудын холбооноос “Залуу малчидын анхдугаар зөвлөлгөөн”-ийг сум бүрээс төлөөлөл хамруулан 90 малчин залууд хийж уламжилалт мал аж ахуй болон фремийн чиглэлийн сургалтыг ХААИС-ийн доктор, багш нар аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн Мал аж ахуй газар тариалан хариуцсан түшмэл, ХХААЖДҮГ-ын мэргэжилтэн нар оролцсон тус арга хэмжээ нь цаг үеэ олсон чухал ажил болсон. Тэрхүү зөвлөлгөөнд оролцсон төлөөлөгчид болон орон нутгийн залуу малчидаас санал ирүүлсэний дагуу энэ онд аймгийн ХХААЖДҮГ-тай хамтран зарим сум хөдөө орон нутагт малын ашиг шим, үржил слекцийг  сайжруулах бэлчээрийн болон хадлангийн нутгийг хэрхэн сонгох гэх зэрэг сургалтуудыг зохион байгуулж ажил үйлсээрээ манлайлж яваа малчдыг шагнаж урамшууллаа.

 ТАВ:  БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН

 Спортын мастер, улсын дөрвөн удаагийн аварга Л.Ууганбаяр агсны нэрэмжит хийн буудлагын Булган-Мастер Тропи” тэмцээн амжилттай боллоо. Улаанбаатар хотын Техник спортын төв клубт энэ сарын 24-нд зохион байгуулагдан тэмцээн гар буу болон урт бууны төрөлд зохион байгуулагдсан юм. Төрөл тус бүрт урьдчилсан тэмцээнээс шалгарсан улсын шигшээ багийн зургаан тамирчин, Булган аймгийн гурван тамирчин нийт есөн тамирчин халз буудан аваргаа тодрууллаа.  Гар бууны төрөлд ОУХМ, ази тивийн аварга Э.Даваахүү,  урт бууны төрөлд ОУХМ, өсвөр залуучуудын улсын рекордчин Г.Нандинзаяа нар тус тус түрүүлэв.
Эл тэмцээнийг аймгийн залуучуудын холбоо, Л.Ууганбаяр агсны гэр бүл, ангийн анд найз нар нь гурав дах жилдээ  зохион байгуулж буй бөгөөд уламжлал болгон зохион байгуулсан аж

ЗУРГАА:  ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 6-Р ХУРАЛДААН

Аймгийн залуучуудын холбооны 06 дугаар Ерөнхий зөвлөлийн хуралдаан Булган аймгийн Хялганат тосгоны “Сэлэнгэ” амралтанд 03-сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг зөвлөлгөөнд төлөөлөгч гишүүдийн 92%-ийн ирцтэйгээр 2012 оныхоо төлөвлөгөөг хэлэлцэн нийт 48-н ажил зохион байгуулахаар  баталлаа. Аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчидээс өөр газар шилжсэн 1, өөрийн хүсэлтээр хяналтын хорооны гишүүнээс чөлөөлөгдах хүсэлт гаргасан 1 гишүүдийг хэлэлцэн чөлөөлж , тэргүүлэгчээр Булган аймгийн МСҮТ-ийн дэд захирал Д.Пүрэвсүрэн, хяналтын хорооны гишүүнээр яруу найрагч Х.Соёмбо нарыг ерөнхий зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар тэргүүлэгч гишүүн болголоо. Мөн Баяннуур сумын залуучуудын холбооны салбар зөвлөлийн тэргүүн Хонгорзул шилжин явсан,  Хутаг-Өндөр сумын залуучуудын холбооны тэргүүн Ариунтунгалаг нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн зэргийг хэлэлцэн Баяннуур сумын Залуучуудын холбооны тэргүүнээр н.Ёндон, Хутаг-Өндөр сумын залуучуудын холбооны тэргүүнээр  Б.Ууганбаяр нарыг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.  Залуучуудын байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаанд зарим тэргүүлэгч гишүүдийн оролцоо тааруу байгааг сануулан, цаашид нийт тэргүүлэгч гишүүд аливаа арга хэмжээнд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, оролцоогүй тохиолдолд хариуцлага ноогдуулах, эрхийг тэргүүлэгчдийн хуралд шилжүүлэх  шийдвэр гаргалаа.

Мөн орон нутаг дахь залуучуудын салбар зөвлөлөөс 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлаараа бусдыгаа манлайлан ажилласан тэргүүний сумд болох Бүрэгхангай, Сайхан, Хангал зэрэг сумдын залуучуудын байгууллагыг шалгаруулан өргөмжлөл гардууллаа. Өнгөрсөн оныхоо ажлаар Улсын тэргүүний Залуучуудын холбоо болсон баярт үйл явдалыг тохиолдуулан баярын хүлээн авалт хүдэтгэлийн зоог барьсан бөгөөд бооцоот волейболын тэмцээн зохион байгууллаа.      


БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО