Булганыхан ерөөсөө анхдагчид юм даа....


 1973 оноос  МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байгаад 1976 онд Герман Улсад Залуучуудын дээд сургуульд яваад ирэхэд МХЗЭ-ийн Төв Хорооны тусгай томилолт өгч ажил сайжруулах даалгавартайгаар Булган аймгийн ХЗЭ-ийн Хорооны 1-р нарийн бичгийн даргаар Төв Хороо томилж билээ.

Ажил хүлээж авах үед 2-р нарийн бичгийн даргаар С.Ганбат ажиллаж байлаа. Аймгийн ХЗЭ-ийн Хорооны товчооны гишүүнээр аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Я.Цэрэндорж, Боловсролын хэлтсийн дарга З.Даваадорж, БУК-ын дарга М.Могойтор нарын хүмүүс ажиллаж байв.
Булган аймгийн хөдөлмөрчдийн санаачлагаар улсдаа хөдөөгийн анхны Пионерийн ордон байгуулж 5 жилийнхээ ойгоор нийслэл хотод мөн л анх удаагаа 100 хүүхдийн тайлан тоглолт зохион байгуулж, МХЗЭ-ийнТөв Хороо,, АБЯ-ны шагналаар  анхны хүүхдийн  Номын ордон байгуулсан бөгөөд энэ ажилд БУК-ын дарга М.Могойтор том туслалцаа үзүүлж билээ.
Аймгмйн ХЗЭ-ийн Хорооны ажил жигд сайжирч манай олон ажилтан гадаад орнуудад аялаж системдээ тогтмол эхний байранд орж олон шагнал урамшуулал авч бидний ажлын туршлагыг улс даяар нэвтрүүлэх МХЗЭ-ийн Төв Хорооны тогтоол гарч байлаа.

Булган аймгийн ХЗЭ-ийн Хорооны 1-р нарийн бичгийн даргаар 1977-1982 он хүртэл ажилласан Жүгнээ овогтой Галданцогт  /дурсамж яриа/

Аймгийн залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Залуу нас - Мөнхийн дуудлага " номонд орсон Эвлэлийн ахмад ажилчдын дурсамж ярианаас....