Аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн Н.Дашдондог: / дурсамж яриа/


Аймгийн ХЗЭ-ийн  хорооны  нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1980-аад онд  ажиллаж байсан. Залуу нас бол амьдралын өглөө  гэж ахмад үеийнхэн маань  бидэнд сургаж байсан. Үнэхээр ч манай  залуучууд  ахмад үеийнхэнийхээ  үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж Монгол орны жаргалант амьдралын өглөө болон  гялалзаж байна.

Ажил амьдралын баялаг туршлагатай  ахмад үеэсээ уйгагүй  суралцах явдал  бидний нэн тэргүүний зорилт  юм .
Цаг хугацаа урагшилж  манай социалист бүтээн байгуулалтын  цар хүрээ өргөжин тэлэх тутам  МХЗЭ-ээс  нийгэмд гүйцэтгэх үүрэг  роль  улам бүр өсөн нэмэгдэж  байна.
Манай аймгийн төв хөдөөд  телевизын нэвтрүүлэг хүлээн авч  үзэж байна. Булган Хархорины  өндөр хүчдэлийн шугам орон нутгийг цахилгаанжуулах  телевизын нэвтрүүлэгийг  өргөжүүлэх бололцоог  улам нэмэгдүүлж байна.
Тус аймагт хүүхэд залуучуудын  дунд зохиох  хүмүүжлийн ажлын  материаллаг баазыг бэхжүүлэх  талаар олон үүсгэл санаачлага  гарч үр дүнд хүрч байгаагийн нэг  нь  “ МХЗЭ-ийн хүндэт захиалга” юм. Аймгийн үйлдвэр , албан газар , нам захиргааны байгууллагууд  энэ хүндэт захиалгыг биелүүлэхэд  онцгой анхаарч , пионерийн “ Найрамдал “ ордон , хүүхдийн номын сан , “Дайчин  алдарын танхим” , хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгууллаа

Аймгийн залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Залуу нас - Мөнхийн дуудлага " номонд орсон Эвлэлийн ахмад ажилчдын дурсамж ярианаас....