Аймгийн ИТХ-ын XII
хуралдаанаас шийдвэр гарч 2008 оныг аймгийн хэмжээнд “Залуучуудын жил” болгон
зарласан
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
шийдвэрээр жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргаар
ахлуулан 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Жилийн ажлыг зохион байгуулах
ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар аймгийн Залуучуудын холбооны Тэргүүн,
ЗДТГ-ын НБЗХ-ийн дарга нарыг томилов. “Залуучуудын жил”-ийн хүрээнд зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөөг
аймгийн Засаг даргын захирамжаар батлав. Сумд тус бүр Засаг даргын Захирамжаар жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон
зохион байгуулах төлөвлөгөөг баталсан. Аймаг болон байгууллагаас 7 сая
төгрөгийн сантай болзол зарласан. Аймгийн Залуучуудын холбооны санаачлагаар уг жилийн ажлыг зохион
байгууласанаас гадна тухайн үеийн аймгийн удирдлага
тэр дундаа аймгийн ИТХ-ын даргаар
ажиллаж байсан Ц.Энхбат уг
санаачлагыг дэмжин, тусалж жилийн
ажлыг голлон зохион байгуулсан хүн юм. Энэ үед залуучууд
нэлээд ажил арга хэмжээ
зохион байгуулж тодорхой амжилтад
хүрч чадсан юм. Хамгийн том амжилт бол аймгийн
хэмжээнд Залуучуудын байгууллага
тогтмолжиж залуучуудын үйл ажиллагааг иргэд байгууллага мэддэг
болж сумдын салбар зөвлөл
100 хувь ажиллаж 7 сум өөрсдийн
байр, техник хэрэгсэлтэй болсон юм. Залуучуудын жилийн ажилд олон байгууллага
хувь хүмүүс ажмилтай
оролцож ажиллаж Бүрэгхангай, Баяннуур,
Сэлэнгэ сумд болзолт уралдаантд түрүүлэн бусдыгаа
тэргүүлсэн бол шилдэг тэргүүний
20 залууг шалгаруулан Бээжин
хотод аялуулах арга хэмжээг зохион байгуулалаа.
Уг жилийн хүрээнд
Тэргүүний Залуучуудыг аймгийн
шагнал болон МЗХ-ны шагналаар
шагнаж урамшуулсан дотор аймгийн Залуучуудын холбооны
Тэргүүн Б.Бат-Амгалан, Бүрэгхангай сумын ЗХ-ын тэргүүн
Н.Эрхэмбаяр нар аймгийн Тэргүүний ажилтан
цол тэмдэг, Гурванбулаг сумын ЗХ тэргүүн Чулуунбаатар, Сэлэнгэ сумын ЗХ
тэрүүн Батбаяр нарыг аймгийн Засаг даргын жуухаар
шагнагдсан юм. Энэ шагналын цааны итгэл
сэтгэл нэгдсэн залуучуудын
нэгдэл, хүч хөдөлмөр шингэсэж байсан
юм.
“Залуучуудын жил”-ийн хүрээнд зохион байгуулсан зарим ажлаас:
Залуучуудын
жилийн ажлыг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө гаргаж нээлтийн арга хэмжээг
аймаг, суманд залуучуудын чуулган зохион
байгуулах, урлаг спортын арга хэмжээ явуулах урлагийн хамтлагуудыг урьж оролцуулах
зэргээр зохион байгууллаа.
Залуучуудын төлөөллийг гадаад арга хэмжээнд оролцуулахад анхаарч
ОХУ, БНХАУ, АНУ, Индонез, Вьетнам, Солонгос, Энэтхэг зэрэг
улсад зохион байгуулагдсан арга хэмжээнд
залуучуудын төлөөллийг оролцууллаа.
Аймгийн залуучуудын чуулганыг Булган, Рашаант
суманд 2 удаа, Залуучуудын зөвлөгөөн, Оюутан
залуучуудын уулзалтыг Улаанбаатар хотод зохион
байгуулж залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж залуучуудын
гаргасан санал, бодлыг тусгасан “Залуучуудын талаар баримтлах аймгийн бодлого”
–ыг батлав.
Аймгийн
залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжиж орон тооны ажилтан ажиллуулан төрийн
зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлж холбооны үйл ажиллагааны зардал, орон тооны
ажилтны урамшлыг санхүүжүүлж 2.6 сая төгрөг зарцууллаа.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
талаар: Мэргэжлийн
сургалтын байгууллагуудтай хамтран 470 гаруй залуучуудыг мэргэжил олгох, давтан
сургах, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд
хамруулж чадамжийн гэрчилгээ олгож сургалтын
дараа 200 гаруй залуучууд байнгын ажлын байртай болсон байна. ХЭД сангаас олгож
байгаа зээлийн 60 гаруй хувь нь залуучуудын жижиг бизнесийн үйл ажиллагаанд олгогдсон
байна. "Булган-Энэбиш сан"-аас 50 гаруй залуучуудад зээл олгож бизнес
эрхлүүлж орлогын эх үүсвэртэй болголоо.
“Бүтээлч ажлын аян”ны хүрээнд: Цагдаагийн хэлтэс, ОБГ-ын залуучууд
байгууллагынхаа гадаад үзэмжийг сайжруулахад анхаарч орчиндоо мод, зүлэг тарьж сүүдрэвч,
усан оргилуур шинээр хийсэн, Аймгийн Залуучуудын холбоо Сансар садны тохижилтыг гэрээгээр гүйцэтгэсэн бол Хангал сумын залуучууд “Уул усаа
хамгаалъя”, аян зарлаж төвийн ойр орчмын гол, булаг шандыг цэвэрлэж тохижуулсан,
Бүрэгхангай, Бугат сумын залуучууд Монгол улсын гарамгай баатар Л.Дандар, Монгол
улсын ерөнхий сайд асан Амарын нэрэмжит цэцэрлэгт
хүрээлэн Дашинчилэн, Сэлэнгэ сум “Залуучуудын
сад” Орхон сум “Хүүхэд залуучуудын хотхон” Хүүхэд залуучууд, ахмадын амралт сувилал”,
Хангал, Гурванбулаг сум гэр хорооллыг хаягжуулсан бол Булган суманд хүүхэд залуучуудын парк байгуулж
ашиглалтанд орууллаа. Баяннуур сум бүжгийн
гадаа талбай Рашаант, Сэлэнгэ, Хангал сумд усан оргилуур бүхий байгууламжтай
болжээ.
Аймгийн
Хэмжээнд залуучуудын оролцоотойгоор бүтээн байгуулалтын нийт 57 ажил арга хэмжээ зохион байгуулсанаас 21 томоохон бүтээн байгуулалтын ажил, 10 гаруй
төвлөрсөн цэвэрлэгээ, 20 орчим тохижилт үйлчилгээний
ажлыг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд
сумын ЗДТГ болон бусад албан байгууллагын Залуучууд, залуучуудын салбар зөвлөлийн нийт 2000 гаруй залуучууд хамрагдаж, 130 гаруй сая төгрөгийн
ажлыг зохион байгуулсан байна.
Залуучуудын соёл, боловсролыг дээшлүүлэх
ажлын хүрээнд: “Ухааны
далай номоос эхтэй” аяны удирдамжийг сумдад
хүргүүлж ажилсанаар залуу эцэг эх, гэр бүлд зориулсан сэдэвчлсэн болон шинэ номын үзэсгэлэн гаргаж нийтэд сурталчлан
албан байгууллагуудын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн, Орхон сум МЧЗХ болон яруу найрагчидтай хамтран
яруу найргийн өдөрлөг,
Аймгийн
залуучуудын холбооны дэргэд яруу найраг сонирхогч залуучуудын клуб, Төв номын сан
дээр “Уран өд” дугуйлан ажиллаж байгаа бол Хаврын баяр цэнгээнт бүжгийн тэмцээн,
ХЖТ-ийн залуу уран бүтээлчид “Цэрэг чамдаа” тайлан тоглолт, Булган сумын 3-р багийн
иргэн М.Жүгдэрсүрэн “Дурсаж яваарай биднийгээ” гэр бүлийн тайлан тоглолт, Ш.Эрдэнэцэцэг
“Эргэн санахад” бие даасан тоглолт, Бүрэгхангай сумын залуу уран бүтээлч Н.Үүрцайх,уран сайханч М.Мижигсүрэн
нарын “Аавын нөмөртэй уулс мину”, Баяннуур сумын залуучууд “Дуун хээтэй залуу нас”, Хутаг-Өндөр сум 5 залуу “Ээжээ баярлуулъя”, “Цэрэг эрс” , “Хонхны дуу”, “Оюутан насны аялгуу” тайлан тоглолтуудыг
зохион байгуулсан бол Гурванбулаг сум “Залуу насны онгод”,
ардын аман зохиолын уралдаан, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Дашинчилэн сум Ардын
урлагийн наадмыг тус тус зохион байгуулжээ.
Спорт уралдаан тэмцээний хүрээнд: БТС хороо залуучуудын дунд зохион байгуулах биеийн тамир
спортын арга хэмжээг өргөжүүлж волейбол,
сагсан бөмбөг, биллъярд, сумо бөх, тэшүүр, таэквондо, шатар, боксын спортыг эрчимтэй
хөгжүүлж байна. Залуучуудын жилийн ажлын хүрээнд БТС хороо сондгой сарын залуу бөхчүүдийн
барилдаан, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Булган суманд “Чингэсийн өлгий нутгаар” сагсан
бөмбөгийн тэмцээн, Хишиг-Өндөр суманд урд бүсийн залуучуудын волейболын аварга шалгаруулах
тэмцээн, Адуучин нэвтрүүлэг, Могод суманд мөсний баяр, Булган суманд снукер билльярд,
сагсан бөмбөг, волейбол, аймгийн Залуучуудын холбоо “Өвлийн загасчлал” аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион
байгууллаа. Спортын 8 төрлөөр өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд
амжилттай оролцож 56 медаль хүртсэн байна. Манай аймгийн залуучуудаас жудо, тэшүүрийн
үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилалт хийж олон улсын тэмцээн уралдаанд амжилттай
оролцож байна.. Сайхан сумын залуучууд санаачилж улсын заан Жанчивдоржийн нэрэмжит
үндэсний бөхийн барилдаан, Гурванбулаг сум сар бүр залуучуудын үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж хэвшсэн байна.
Бүрэгхангай
сумын үндэсний сурын холбоо улсын хороотой хамтран сур харвааны талбайг тохижуулж
төвийн бүсийн чуулга харвааг булган аймагт анх удаа зохион байгуулж 8 аймгийн
12 багийн 83 харваач оролцсоноос манай аймгийн 15 залуу харваач оролцож цэц мэргэнээ
сорьсон байна.
Хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх
ажлын хүрээнд: Ард иргэд, залуучуудад хууль, тогтоол
сурталчлах зорилгоор Баян-агт, Рашаант, Орхон, Бугат, Хангал, Хутаг-Өндөр, Хялганат
тосгон, Тэшиг сумдад Цагдаагийн байгууллагын “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж энэ арга хэмжээний үеэр иргэдэд хууль сурталчилж,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийттэй хамтран ажиллах талаар болон “Архидалтгүй хэвшмэл
орчинг бүрдүүлцгээе” “Гэр бүл хайрын сургууль болох нь” “Хүүхдийн хүмүүжилд гэр
бүл нөлөөлөх нь” зэрэг сэдэвт эрх зүйн сургалт
зохион байгуулж 2300 гаруй хүн хамрагдсан байна.
Залуучуудын нийгмийн асуудлыг сайжруулах
ажлын хүрээнд: Залуу гэр бүлийг орон байртай болгох, орон
байрны нь нөхцөлийг сайжруулахад анхаарч сум орон нутгийн нөөц боломж, төсөв, төсөл
хөтөлбөрийн хөрөнгөөр 220 залуу гэр бүл гэр сууцтай болж, мөн гэр орныхоо нөхцөлийг сайжруулахад нь
дэмжлэг үзүүлж банкны зээлд хамруулах, лизенгийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авлаа.
Гурванбулаг
сум 19 залуу өрхөд “Булган-Энэбиш сан”-аас, 6 өрхөд МУ-ын гавъяат барилгачин Мэндбаярын байгуулсан
сангаас хөнгөлөлттэй зээл олгож малжуулах,
төмс хүнсний ногоо тариалуулах арга хэмжээ авсан байна.Бүрэгхангай сум 10 залууд
хөнгөлөлтэй үнээр бага оврын трактор олгосон
байна. Ихэнх сумд малжуулах төсөлд залуучуудыг
хамруулан нийт 83 өрхөд
800 гаруй толгой малыг олгоод
байна.
Хишиг-Өндөр
сумын залуучууд ахмадынхаа байгууллагатай хамтран “Гурван үеийн малчин” сэдэвт уулзалт
ярилцлагыг мянгат малчдынхаа хотонд зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон
байна. Хангал сум фермерийн аж ахуй эхэлдэг залуугийн хотонд нь очиж туршлага судлах арга хэмжээг зохион байгуулсан.
Залуучуудыг
эрүүл мэндийн болон сайн дурын даатгалд хамруулах талаар сурталчлан ойлгуулж ажилласны дүнд тодорхой ажилгүй 200 гаруй залуучууд
нийгмийн даатгалд хамрагдлаа. Бүрэгхангай сум
89 залуучуудын ЭМД-ын хураамжийг төлж,
31 залуучуудын иргэний үнэмлэхний үнийн хөнгөлөлт
үзүүлсэн бол Хутаг-Өндөр сум 66 залууг сайн дурын даатгалд хамруулж 84 залуу
нэрийн дансаа нээлгээд байна.
Залуучуудын хамтач байдлыг бүрдүүлэх
ажлын хүрээнд: Жилийн
ажлын хүрээнд залуучууд өөрсдийн хүсэл сонирхол, зорилгоороо нэгдэн сум орон нутгийн
хөгжил цэцэглэлт, байгаль орчныг сэргээх, түүх дурсгалын газруудыг хамгаалах талаар нэлээдгүй ажлуудыг зохион байгуулжээ.Баяннуур, Сэлэнгэ, Хангал сумд “Хоггүй цэвэр орчин” аян Хишиг-Өндөр сум
“Цант хайрхан-Жаргалант” ойн сан нөхөрлөл
байгуулж эзэмшүүлсэн, Баяннуур 36 га-д 1 гаруй
нэр төрлийн 170ш мод тарьсан. Хангал, Баяннуур, Орхон сумд нуур, голоо хамгаалах уриалга гарган орчныг цэвэрлэж эзэнжүүлэх ажлыг зохион байгуулсан.
Баян-Агт, Орхон, Бүрэгхангай сумд түүхийн дурсгалт газруудыг сэргээн засварласан
бол Гурванбулаг сум 300 га-д хортонтой тэмцэх устгал хийж, 150 ширхэг шувууны суудал зассан, Рашаант сум төрсөн нутаг бидний
бахархал тойрон аяллыг зохион байгуулжээ.
Залуучуудын байгууллагын
чадвахыг бэхжүүлэх ажлын хүрээнд: Залуучуудын байгууллагын чадвахыг бэхжүүлэх, ажиллах бололцоогоор
хангах талаар аймаг, сумын төр захиргааны байгууллага нэлээдгүй анхаарал хандуулж тодорхой үр дүнд
хүрсэн байна. Сумдын салбар зөвлөлийг тамга, тугтай болгоход дэмжлэг үзүүлснээр үйл
ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангаж
өглөө. Цаашлаад үйл ажиллагаа явуулах байртай болгох асуудлыг нөөц бололцоондоо
тулгуурлан анхаарсаны үр дүнд Орхон, Сэлэнгэ, Баяннуур, Сэлэнгэ, Дашинчилэн,
Хангал зэрэг сумд үйл ажиллагаа явуулах ажлын байртай болоод байна. Жилийн ажлын үндсэн арга хэмжээг санхүүжүүлэх,
удирдлага зохион байгуулалтаар хангах, хамтарч ажилсаны үр дүнд дээрх ажлуудыг зохион байгуулж тодорхой
амжилтад хүрчээ. Жилийн ажлын явц байдлыг
МҮТ, ТҮ-5, орон нутгийн MDH телевиз, Монголын Радио, өдрийн сонин, нийгмийн толь, Зиндаа, Булганы мэдээ сонинуудаар сурталчилсан байна.