Б.Эрдэнэтөгс: / Аймгийн ЗХ-ны анхны дарга/ дурсамж яриа/

           Монгол оронд  1990 онд  Ардчилсан хөдөлгөөн үүсч эхлэхэд  залуучууд манайхан оролцож эхэлсэн түүхтэй. Тэр үед улс орон даяар эрх чөлөөний төлөө  олон урьгалч үзэл бодол улс төрийн тэмцэл эхэлж  олон нам улс төрийн  хөдөлгөөн холбоод  байгуулагдаж байлаа.  Энэ үед ганц  эрх баригч  МАХН-ын  Улс төрийн  товчоог  татан буулгаж  олон намын тогтолцоо  олон урьгалч үзэл бодлыг  хүлээн зөвшөөрсөн билээ. Ийм түүхэн цаг үед  олон жилийн  арвин түүхтэй  МАХН-ын  дайчин туслагч бэлтгэл  хүчин МХЗЭ-н  байгууллагын өснө сонголтоо хийх  цаг үе тулгарсан  юм.  Тухайн үед  МХЗЭ-нь  коммунист үзэлтэй  мянга мянган залуучуудыг  эгнээндээ  багтааж улсаас санхүүжүүлдэг төв дөрвөн байгууллагын  нэг нүсэр  том бүтэцтэй  байсан билээ.  Ингээд  МХЗЭ-н 20-р их хурлыг  зарлан хуралдуулж  тэр үеийн  МХЗЭ-н төв хороог  татан буулгаж  дарга Ц.Нарангэрэлийг  чөлөөлсөн юм. Цаашид ямар нэртэй , ямар статустай  байгууллага болох  талаар залуучууд  санал бодлоо ярилцаж  эхэллээ. МХЗЭ-н  онц их хурлыг  зарлан хуралдуулах  шийдвэр гарч бүх  аймаг сумаас  онц хурлын төлөөлөгч  сонгогдон  УБ хотод  1990-04-04 өдөр  одоогийн  Соёлын төв өргөөнд  3 хоног тасралтгүй  хуралдсан юм.  Уг хуралд  манай аймгаас  20 орчим төлөөлөгч  оролцож байлаа.  Уг хурлаар  МХЗЭ гэдэг нэрийг  өөрчилж  Залуучуудын холбоо байгуулагдав.  МЗХ-ны  Ерөнхийлөгчөөр  С.Баярцогт гүйцэтгэх хорооны даргаар  Г.Ганболд нарыг баталсан юм. “ Монголын Залуучууд”  сонин бий болж  эрхлэгчээр С.Батмөнхийг сонгов.  Үүний дараагаар  1990 оны 4-р сараас  аймгуудын  ХЗЭ-н хорооны  сүүлчийн бага хурлууд хуралдаж  аймгийн залуучуудын холбоод  байгуулагдаж  манай аймгийн хурал  Булган хотод одоогийн  Хүүхдийн төлөө хэлтэс буюу  тэр үеийн Пионерийн  ордонд хуралдаж  тэргүүлэгчээр  Б.Эрдэнэтөгс  дэд тэргүүлэгчээр  А.Ганболд , Ө.Хүрэлбаатар,  Д.Амаржаргал,  Б.Баярсайхан  нарыг баталсан юм.  Тэр үед аймгийн  ХЗЭ-ийн  хорооны даргаар  Н.Батбаатар  ажиллаж байсан болно.  Аймгийн залуучуудын холбоо  ийнхүү хуучин аймгийн  ХЗЭ-ийн хорооны  залгамж болж  үйл ажиллагаа  хуучин бүтэц бүрэлдэхүүнээр  шинэ үзэл баримтлал дүрмээр явуулж  эхэлсэн түүхтэй.  Сумдын ХЗЭ-ийн  хорооны дарга  нар  ихэнх нь  сумдын  Залуучуудын Холбооны  тэргүүлэгчээр сонгогдон  ажилласан юм.  Аппарадад  нягтлан бодогчоор Д.Ганболд, зохион байгуулагчаар  Жамъян, нярав  Ганчимэг, үйлчлэгч бичээчээр  Сэмжид,  хөгжмийн ахлагчаар  Б.Жаргалсайхан,  сахиул Довдон  нар байлаа.  Тэр үед  Залуучуудын Холбоо нь өөрөө өөрийгөө  санхүүжүүлэх тул орлого  олох тун хүнд  байсан.  Бүхлээрээ  эдийн засаг  хүнд  хүнсний барааны хомсдолтой  картанд орчихсон  үе байсан юм.  Гэвч залуучуудын  холбоо нь  аялал жуулчлал , сургалт бизнесийн үйл ажиллагааг  зохион байгуулж  сумдад явуулын  урлагийн тоглолт  , кино үзвэрээр үйлчилдэг байсан.  Мөн спортын уралдаан  тэмцээн  олон нийтийн  арга хэмжээг  зохион байгуулдаг байсан юм.  Хөрш Буриад  улсын Закаменк аймгийн  залуучуудын байгууллагатай  төлөөлөгчид солилцож  холбоо харилцаатай ажиллаж байсан. Мөн  Залуучуудын холбоо нь  төр засгийн байгууллагатай  нилээд ойр ажил хэргийн  холбоотой дэмжлэг  туслалцаа авч  үйл ажиллагаандаа  тусган хэрэгжүүлдэг тэр үеийн аймаг  сумын удирдлагууд  болоцоогоороо залуучуудаа  дэмжиж туслаж байдаг юм.  Миний  бие  өөрийн мэдлэг боловсролоо  дээшлүүлэх зорилгоор  Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн  Институдэд  суралцахаар  шийдэж  1993 онд  залуучуудын Холбооны тэргүүлэгчээс  чөлөөлөгдөж  Залуучуудын холбооны  тэргүүлэгчээр 2-р 10 жилийн сургуулийн багш  Л.Батбаяр сонгогдсон юм.