1943
оны 10-р сард бидний хэсэг залуучууд МХЗЭ-д
элсэх гэсэн хүсэлт Булган
аймгийн Могод сумын МХЗЭ-н үүрт илэрхийлэхэд дор дурьдсан үндэстэй даалгавар өгч, түүнийг биелүүлсний дараа
бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрийн нарийн бичгийн дарга бидэнд зөвлөсөн юм.
Энэ нь
Энэ нь
- Эвлэлийн дүрмийг бүрэн судалсан байх.
- Цогт идэр манай залуучууд
- Зоригт сэргэлэн манай хүүхдүүд
Бид шинэ барилгыг
босгож
Бид шинэ үеийг зохионо гэх мэтээр дуулдаг залуучуудын
дууг сурах
- Тэр үед хөдөө нутагт гол төлөв амаараа аялан хийдэг байсан “Хүмүүн төрлөхтөн”, “Задгай цагаан”, “Өндөр дэлгүүр” зэрэг нийтийн бүжгийн аль нэгийг сурах.
- ЗХУ-д болж байгаа эх орны их дайны фронтын галын шугам чухамхүү хаана ямар нэртэй хот нутагт болж байгааг тухай бүрт нь мэдэж байх эдгээр болно.
Бид энэ даалгаварыг биелүүлэн МХЗЭ-д
элсэхийн тулд дуу ба бүжгийг сумын бага сургуулийн багш Б.Цэрэндорж, газрын
зурагийг сумын захиргааны нарийн бичгийн
дарга Ц.Гончиг нараар гол төлөв
оройн цагаар заалган мэдэж авцгаасан юм.
Ингээд мөн энэ оны 10-р сарын 15-ны өдөр болсон үүрийн бүх гишүүдийн хурлаар бид МХЗЭ-д
элссэн бөгөөд энэ өдөр бол бидний амьдралын туршид дурсагдах
гайхамшигт өдрүүдийн нэг болж үлдсэн
билээ.
1944-1946
онуудад сумын эвлэлийн үүрийн суртлын эрхлэгчээр ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүрэг
миний хувьд оногдлоо.
Энэ
үүргийн хамгийн гол нь хөдөлмөрчдөд урлагаар дамжуулан
эх оронч ба нийгэмч үзэл санаа нэвтрүүлэх,
тэднийг бичиг үсэгт сургах , ард түмний өсвөр үеийг шинжлэх ухааны мэдлэгээр зэвсэглэх
явдал гэж сумын нам, эвлэлийн байгууллагууд
чиглүүлдэг байсан.
Багш
Цэрэндоржийн шууд удирдлагаар дээр дурьдсан
сэдэвт холбогдох “ Тэр үеийн тэмцэл”, “Тэсвэргүй
сэтгэл”, “Сайхан эхлэхэд”, “Яадаг өвс
вэ?”,
“Хамартай ч чи бид хоёр” гэх мэтийн шог үзэгдэлүүдийг боловсруулан сумын улаан булан, багийн хөдөлмөрчдийн
дунд тоглодог байсан юм. Мөн “Учиртай гурван
толгой “, ”Хөхөө” зэрэг дуурь
ч нэг биш удаа тоглодог байлаа. Бас гол төлөв
эх орноо харийн халдлагаас хамгаалахад
чиглэдсэн дуу шүлэг сэлтээр бүрдсэн концертыг энэ ажлын гол үүргийг гүйцэтгэдэг байсан
бага эмч Жигжидийг давтан дурсмаар байна.
Бас
манай сургуулийн багш нар эвлэлийн үүртэй хамтран бугын эвэр түүж түүнийгээ шатаан бичгийн туглага хайлуулан цутгаж
харандаа хийдэг
байсан
одоо бодоход хөгжилтэй ажил тэр үеийн МХЗЭ-н
үүр, гишүүн нэг бүрийнхээ өмнө ягшсан хугацаатай, тодорхой шаардлага тавьж, гишүүд
ч түүнийг хэрэгжүүлэхийн тулд хамтын хүчээр
зүтгэдэг байсан нь манай ажлын гол амжилт
байсан гэж бид үздэг.
Аймгийн
залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан "Залуу
нас - Мөнхийн дуудлага " номонд орсон Эвлэлийн ахмад ажилчдын дурсамж
ярианаас....