Төсөл бичих тухай

  Дэвшилтэт санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд, бусадтай хамтран ажиллахын тулд төслөө бичих нь судалгаатай дүүцхүйц ажил байдаг.

                Төслийн бүтэц
 Төслийн баримт бичиг нь доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг дэд хэсэг болгон дугаарлах нь зүйтэй.
               I. Төслийн баримт бичгийн хавтас
                II. Төслийн хураангуй буюу товчоо
                 III. Танилцуулга
                  IV. Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
                   V. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
                    VI. Аргачилал, үйл ажиллагаа
                     VII. Үнэлгээ дүгнэлт, тайлан
                      VIII. Төслийн тогтвортой байдал
                       IX. Төсөв
                        X. Хавсралт дагалдах материал

                I.Төслийн баримт бичгийн хавтас
 Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар өнгө үзэмж, хийц загвартай байвал зохино.
               II.Төслийн хураангуй
 Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэг хуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараахь асуултанд хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд:
• Төслийн нэр
• Төслийг хэрэгжүүлэгч
• Төсөл хэрэгжих байршил
• Төслийн зориулалт, хэрэгцээ
• Төслөөс гарах үр дүнгийн тойм
• Оролцогчид(Төсөл хэрэгжүүлхэд хамтран ажиллах байгууллага, мэргэжилтэн,санхүүжүүлэгч, хандивлагч, нийлүүлэгч, түншүүд)
• Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт(өөрөөс болон төслөөс)
              III.Танилцуулага
 Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага итгэл үнэмшил,алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.
              IV.Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага
 Энэ хэсэгт тухайн төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлхын зэрэгцээ тулгамдсан бэрхшээлтэй асуудалыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго нь байгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ
              V.Зорилго,зорилт, үр дүнгийн тойм
 Оролцогчид энэ хэсгээс төслийн гол зорилго, түүнийг хэрэгжүүлэх зорилтууд, үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх агуулагатай юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажилагааны хамрах хүрээний талаар мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар өөрчлөлт бий болох вэ гэдэг нь энэ хэсэгт тодорхой харагдаж байх ёстой.
               VI.Аргачилал, үйл ажилагаа
 Энэ хэсэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг энд оруулна. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.
               VII.Үнэлгээ дүгнэлт, тайлан
 Энэ хэсэгт төслийн үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ёстой.
               VIII.Төслийн тогтвортой байдал
 Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч олдоно гэдгийг нотлох ёстой.
               IX.Төсөв
 Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тухай бүх мэдээллийг энэ хэсэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараахь асуултын хариулт бэлтгэсэн байвал зохино. Үүнд:
• Ямар хэмжээний санхүүжилт хэрэгцээтэй байгаа
• Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээр олох
• Хөрөнгө чухам юунд зарцуулагдах тухай мэдээлэл байна.
              X.Хавсралт
 Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.