Булган аймгийн залуучууд 90 жилийн ойгоо тэмдэглэлээ

Анхдагч нутгийн залуучууд 90 жилийн ойгоо 2011 оны 09 сарын 23-26-ны өдрүүдэд Булган хотдоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 1921 оны 12 сарын 12-ны өдөр Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуунд /Одоогийн Булган суманд/ Булган аймгийн анхны залуучуудын үүр болох  “Үнэнийг дэлгэрүүлэгч хувьсгалт эвлэлийн үүр” –ийг тус нутгийн залуучууд санаачлан байгуулж байсан түүхэс эхлээд өнөөдгийн  залуус  хүртлэх хугацааны  үүх түүхээ  ярилцаж бахархан залуу  насны дор нэгдцгээлээ.

Аймгийн  Залуучуудын  холбоо нь  90 жилийн ойн  баярыг  угтаж  нэлээдгүй ажлыг  зохион байгуулсан бөгөөд  эдгээрийн  дундаас   “Залуу нас мөнхийн дуудлага”  нэртэй  аймгийн Залуучуудын  түүхийг өгүүлсэн ном  гаргасан  явдал байлаа. 
Булган аймгийн Залуучуудын Холбоо Монгол улсад залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монголын Залуучуудын Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн баярын хурлаа 2011.09.23-ны өдрийн 16.00 цагт аймгийн хөгжим жүжгийн театрт хийлээ. Баярын хуралд аймгийн засаг дарга, М.Оюунбат,   ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ЗХ-ны  Тэргүүн  Б.Бат-Амгалан, дэд тэргүүн Ц.Бат-Эрдэнэ, МХЗЭ-ын ахмад ажилтан гавьяат барилгачин М.Мойтар, Дамба, Монгол улсын ардын жүжигчин    Ш.Чимэдцэеэ, МЗХ-ны  Төлөөлөгч Алтантуяа, Орхон  аймгийн ЗХ-ны Тэргүүн Мөнхбат нар оролцож үг хэллээ. Үүнээс гадна БСШУ-ны  сайд Е.Отгонбаярын бие төлөөлөгч, УИХ-ын Ц.Цэнгэлийн бие төлөөлөгчид мэмдчилгээг  дамжуулан  хүргэсэн бол  олон байгууллага  хувь  хүмүүс  мэндчилгээ  дэвшүүллээ.  
 Хуралд залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагууд, сонгуультнууд,  аймаг сумдын залуучууд нийлсэн 300 төлөөлөгч оролцсон бөгөөд бүрэлдэхүүнд 17 сум 30 гаруй  байгууллагын төлөөлөл хамрагдсан байна.
Залуучуудын байгууллагыг хөгжүүлэхэд  үйлсэд  оруулсан  хувь нэмэрийг  үнэлж 90 жилийн  ойн  медалиар  120 хүнийг шагнаасан бол НХХЯ, ХХААХҮЯ, БСШУЯ, ЗТБХБЯ-ны  шагналаар 10 гаруй хүн, Монголын  Залуучуудын  холбооны  шагналаар 20 гаруй  хүнийг  шагнаж  урамшуулсан байна. 
 МУ-ын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ Монгол эхийн үүвэйн дуу хүүхдэд нөлөөлөх нь,  тухай лекц уншиж  төлөөлөгчдөд бэлэг барив. 
Ойн үеэр аймгийн  Залуучуудын  холбооны  Тэргүүлэгчдийн  шийдвэрээр “Залуус-Хөгжил” санг байгуулж сангийн  тэргүүнээр аймгийн ЗХ-ын  Тэргүүн Б.Бат-Амгаланг сонголоо.
Ойн арга  хэмжээнд  зориулж Хурдан  их насны  морьдын  уралдаан болж Орхон аймгийн Баян-Өндөр  сумын  уяач Наранбатын хээр, Гурванбулаг сумын  уяач Ц.Бат-Эрдэнэ хээр аман хүзүү, Орхон  сумын  уяач Хорлоо, Өсгий цагаан хээр, Орхон  аймгийн Баян-Өндөр  сумын  уяач Батжаргалын  сартай  хээр, Булган  сумын уяач Лхагвадорж  хүрэн морь тус тус айрагдсан байна. 
Дашинчилэн сумын аймгийн начин  зурдаатай, Гурванбулаг сумын уугуул алдар спорт хороо UFS группын бөх аймгийн  арслан Отгонбаатар үзүүлэсэн байна.     
Залуучууд цугласан газар хөгжил цэцэглэж байдаг гэсэн нэгэн мэргэн үг байдаг. Анхдагч нутгийн залуучуудын түүхт 90 жилийн ойгоор  Булган хотод “Ганьт” групп,  “Бэрх зараа” ХХК-ийн 300 айлын “Залуус” хотхоны шав тавих ёслол болсон нь орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан их бүтээн байгуулалтын ажил байлаа. Тус хотхон нь 2013 онд ашиглалтанд орох бөгөөд Сургалтын төв, Спортын цогцолбор зэрэг олон онцлог байгууламжууд багтсан байна.
Үйл ажиллагааны оргил хэсэг болох үдшийн шоу цэнгүүнд МУ-ын гавьат жүжигчин, НҮБ-ын элч дуучин, поп дива Т.Ариунаа, МУГЖ завханы Батсүх, МУСТА Л.Банзрагч, Камертон, Киви, Crush & Bush, Х-Түц  хамтлагууд мөн Булган нутгийн залуу дуучин Мөнх-Амьдрал нар оролцож ая дуугаа үзэгчдэд өргөн барьсан нь залуудад гэнэтийн бэлэг байлаа.
ХЗЭ-д ажиллаж байсан  ахмадууд, өнөө  үеийн  залуус  хоорондын  ярилцлагыг  зохион байгуулсан бөгөөд ахмадууд залуучуудад хандан  аймаг  орон  нутгийн хөгжлийн  төлөөх санал сэтгэгдэлээ  хэлж  ярилцан ярилцсан  нь  үр бүтээлтэй ажил болж чадлаа. 

Мөн үйл ажиллагааг дэмжин сурталчлахаар МҮОНТВ, ТҮ-9, В TV, Булган-Долгио ТВ-ийн хамт олон хамтран ажилласанг хэлэхэд таатай байна.
Ойн арга хэмжээг дэмжин ажилласан “Ганьт” групп, “Бэрх Зараа” ХХК хамт олонд болоод хамтран ажилласан бүх аж ахуй нэгж, иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.