Булган аймгийн Залуучуудын холбооны мэдээллийн цахим хуудсанд
хандсан эрхэм танд талархал илэрхийлье. Өдгөөгөөс нэгэн ерэний тэртээд анхдагч,
алдартны өлгий Булган хангай нутагт маань “Үнэнийг дэлгэрүүлэгч хувьсгалч
залуучуудын үүр” нэртэйгээр анхны залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсан
байдаг. Залуучуудын байгууллага хэмээх энэ их үйлс, уламжлалыг залгамжлан
үргэлжлүүлж, даяарчлагдаж буй дэлхий ертөнц, мэдээллийн эрин зууны хөгжилтэй
хэмнэл зохицон сэтгэж, өөрийн орон нутгийн залуучуудын нийтлэг эрх ашиг, хүсэл
сонирхолд нийцэн ажиллаж, залуучуудын байгууллагын баялаг түүхийг үргэлжлүүлж
байгаадаа бид бүхэн баярлаж байна.
БУЛГАН АЙМГИЙН ЗАЛУУ МАЛЧДЫН АНХДУГААР CУРГАЛТ СЕМИНАР
Залуучуудын хөдөлгөөн үүссэний 90 жилийн ойн ажлын хүрээнд Cаймгийн
Залуучуудын холбооноос Залуу малчдын аймгийн анхдугаар зөвлөлгөөн, сургалт
семинарт 90 малчин залуучуудыг
хамруулав. Манай аймгийн баг бүрээс шигшигдэн шалгарч сумандаа ажил хөдөлмөр,
олон нийтийн болон хүмүүлэгийн ажилд манлайлан оролцдог орон нутагтаа нэр
хүндтэй, мал маллах арга
хуааныг эзэмшсэн залуу малчид ороцсон билээ.
Subscribe to:
Posts (Atom)